Үндсэн агуулга руу үсрэх
GAME MASTER Сагс 0
Lost Cities

Lost Cities

Reiner Knizia · KOSMOS

Зарим аялал эхлэхээсээ өмнө л алдагдалтай байдаг.

2 тоглогч30 мин8+ нас

Хүндрэл Хөнгөн
Оригиналь
Үнэ асуух

Энэ тоглоомын үнийг дэлгүүрээс лавлана уу.

  • Тухайн өдөртөө 10,000₮
  • Маргааш нь 7,000₮
  • Дэлгүүрээс биечлэн авах Үнэгүй

Дэлгүүрийн тайлбар

Хоёр хүний хооронд тоглодог, дүрэм нь маш энгийн мөртлөө шийдвэр бүр нь эрсдэл дагуулдаг картан тоглоом.

Тоглогчид далай, цөл, ширэнгэн ой, уулс зэрэг алдагдсан хотуудыг хайх экспедиц эхлүүлнэ. Картуудаа тухайн өнгөөр нь багаас их рүү дараалуулан тавих ёстой учраас нэгэнт тавьсан картаа буцааж засах боломжгүй.

Гэхдээ экспедиц эхлүүлсэн төдийд оноо авахгүй. Экспедиц бүр эхэндээ –20 онооны зардалтай. Хангалттай олон карт цуглуулж чадахгүй бол судалгаанд гарсан мөнгө тань шууд алдагдал болно.

Энд өрсөлдөгчөө шууд хаадаг карт, дайралт гэж байхгүй. Гэхдээ ямар карт хаяж байгааг нь ажиглах, хэрэгтэй картыг нь өгөхгүй байх, өөрийн төлөвлөгөөг хэт эрт ил гаргахгүй байх нь тоглоомын гол сэтгэлзүй.

Үүнтэй төстэй

Compile: Main 1 Хоёр хүн

Compile: Main 1

Greater Than Games

2 тоглогч30–45 мин14+ нас

Хоёр хиймэл оюун протокол булаацалдана. Богино мөртлөө тархи шавхам.

Оригиналь
160,000₮
Sequence Гэр бүл

Sequence

Монгол хэл дээр заавартай

2–12 тоглогч30 мин7+ нас

Дүрмийг 5 минутад ойлгоно. 2–12 хүн. «Дахиад нэг» гэж хэлүүлдэг.

Монгол заавартай Оригиналь
24,000₮