Үндсэн агуулга руу үсрэх
Game Master
А.07

Wingspan

Elizabeth Hargrave · Stonemaier Games

1

Тойм

Шувуу цуглуулдаг тоглоом гэж сонсоод амархан гэж бодож болохгүй.

Wingspan
2

Үзүүлэлт

Тоглогчийн тоо
1–5 тоглогч
Нэг тоглолт
40–70 мин
Насны ангилал
10+ нас
Хүндрэл
Хөнгөн
Дүрмийн хэл
Англи хэл дээр
Ангилал
Стратеги, Гэр бүл
3

Дэлгүүрийн тайлбар

Шувуудыг өөрийн дархан цаазат газарт нутагшуулж, хоол цуглуулан, өндөг гаргаж, хамгийн үр ашигтай экосистем бүрдүүлнэ. Тайван уур амьсгалтай мөртлөө картуудын чадварыг зөв хослуулах нэлээд ухаан шаарддаг тоглоом.

Нэг шувуу хоол өгнө. Нөгөө нь өндөг гаргана. Дараагийнх нь тэр бүхнийг ашиглаад бүр илүү хүчтэй комбинац үүсгэнэ. Эхэндээ хэдхэн шувуутай жижиг орчин байсан нь тоглоомын төгсгөлд нэг үйлдэл хийхэд хэд хэдэн шувууны чадвар дараалан ажилладаг engine болчихсон байдаг.

Wingspan-ий гоё нь өрсөлдөгчөө нурааж хождоггүй. Харин өөрийн системийг хэн хамгийн ухаалаг, хамгийн үр ашигтай ажиллуулж чадсан нь хожно.

Иймэрхүү деталь ихтэй нарийн хийцтэй тоглоомыг заавал оригиналийг нь авч тоглож байх нь өгөх мэдрэмжээс авахуулаад маш олон зүйлд ач холбогдолтой байдаг шүү.

Холбоотой